ДҮҮРГҮҮДИЙН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ ГАРЛАА

2019 оны 02 сарын 18

Нийслэлийн олимпиадад оролцох сурагчдыг сонгон шалгаруулах уламжлал болон зохион байгуулагддаг дүүргийн төрөлжсөн хичээлийн олимпиадуудын хуваарь гарлаа. 

Хамрах хүрээ: Сургуулийн олимпиадаас шалгарсан багш, 7-12 р ангийн сурагчид

Олимпиадын комисс:

- Дүүргийн олимпиадыг зохион байгуулж буй сургууль нь дүүргийн мэргэжлийн багш нараас бүрдсэн комисс байгуулна.

- Комисс нь сурагчдын материалыг засна.

- Маргаантай асуудал гарвал газар дээр нь шийдвэрлэх эрхтэй.

Олимпиадын дүн:

- Олимпиадын дүүргийн комисс нь ангилал бүрээр дүнг гарган мэдээлнэ.

- Нийслэлийн боловсролын газар олимпиадын тайлан болон оролцогчдын оноогоор эрэмбэлсэн байдал зэргийг файл хэлбэрээр хүлээлгэн өгнө.

Олимпиадын шагнал:

- Ангилал тус бүрд хяналтын тоонд багтсан сурагчдад нийслэлийн олимпиадад оролцох эрх бүхий батламж олгоно.

- Ивээн тэтгэгч болон хандивлагч байгаа бол шагнал олгож болно.

- Олимпиадын дүүргийн комисс нь ангилал бүрээр дүнг гарган мэдээлнэ.

- Нийслэлийн боловсролын газар олимпиадын тайлан болон оролцогчдын оноогоор эрэмбэлсэн байдал зэргийг файл хэлбэрээр хүлээлгэн өгнө.

Эх сурвалж : Нийслэлийн боловсролын газар


Share: