ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2019 оны 01 сарын 13

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 14-ний 09:00 цагаас орон даяар эхлэж дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана. 

Бүртгүүлэх холбоос: eyesh.eec.mn

Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглана. Элсэлтийн ерөнхий шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм байна.

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулна.


Share: